|
 |
(GMT+08:00)
2007-03-04 18:18:32
|
 |
Жя Чинлиний тайлныг Чэнь Гуанлинь өндрөөр үнэлэв
Хятадын Олон Улсын Радио
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганы ХКН-ын хэсгийн хэлэлцэх хурал өнөөдөр Бээжингийн Найрамдал зочид буудалд болов. Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Чэнь Гуанлинь энэ хуралд оролцож хэлэхдээ, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлиний хийсэн ажлын тайлан болон орлогч дарга Хуан Мэнфүгийн хийсэн Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүдийн санал санаачилгын ажлын тухай тайлныг сонсоод маш их урамшин зоригжлоо. Энэ хоёр тайлан, Ялангуяа дарга Жя Чинлиний хийсэн ажлын тайлан нь шинжлэх ухаанч хөгжлийн үзэл санаа болон социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах шаардлагын дагуу, хүний төлөө байх үзэл санааг товойлгож, Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн бодитой байдалтай уялдуулж, уг байгууллагын онцлог болон цаг үеийн шаардлагыг гүйцэд харуулсан байна. Уг тайлан нь мөн Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн ажлыг эрчитжүүлэх тухай ХКН-ын Төв Хорооны саналыг гүйцэд харуулсан байна. Үүнээс гадна энэ тайлан нь Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн хойшдын ажилд маш чухал удирдах ач холбогдолтой юм гэжээ.\Манай радиогийн сурвалжилагч Урьхан мэдээлэв\
|
|
|