10 дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 5-р чуулган 5-ны өдрийн 9 цагт Бээжингийн Ардын их хурлын ордонд чуулж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао чуулганд хандан Засгийн газрын ажлын тайлан хийх болно.
Чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний дагуу, Төрийн зөвлөлийн 2006 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2007 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тухай тайлан, Төрийн зөвлөлийн 2006 оны төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал хийгээд 2007 оны төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвийн төслийн тухай тайлныг ч мөн өдөр төлөөлөгчидэд тараан өгч хэлэлцүүлэх юм байна.
Хятадын олон улсын радио, Ардын тав радио, Төв телевизи нээлтийн ёслолыг шууд дамжуулан нэвтрүүлэх бөгөөд Хятадын засгийн газрын сүлжээ, Синьхуа сүлжээ, Рэньминь сүлжээ, Жүнгүэ сүлжээ ч газар дээрээс нь мэдээлэх болно. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|