Өнөөдөр Бээжинд хэвлэгдсэн Рэнь минь ри бао сонин "шинжлэх ухаанч хөгжлийн замаар том алхмаар алхаж байна" гэсэн гарчигтай тэргүүн өгүүлэл нийтэлж, 10-дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган чуулсанд баяр хүргэсэн байна.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, 10-дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган бол Хятадын улс төрийн амьдрал дахь том үйл хэрэг. Бүх намууд Хятадын нийт ард түмнийг дайчлан энэ оны өөрчлөлт хөгжил тогтвортой байлгах төрөл бүрийн ажлыг сайн хийж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах үйл явцыг ахиулж, социолист эв зохицонгуй нийгэм байгуулахыг түргэтгэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Энэ удааны чуулган нь засгийн газрын ажлын тайлан, өмчлөх эрхийн тухай хуулийн төсөл, аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуулийн төслийг хянан хэлэлцэх болно. Өмчлөх эрхийн тухай хуулийн төсөл болон аж ахуйн нэгжийн орлогын татварын тухай хуулийн төслийг боловсруулан тогтоох нь Хятадын онцлогтой социолист хууль дүрмийн систем бүрэлдүүлэхэд чухал үүрэг болох төдийгүй, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн зайлшгүй шаардлага байгаа юм гэж тэргүүн өгүүлэлд тэмдэглэжээ.
10-дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 5-ны үдийн өмнөх 9 цагт Бээжинд эхэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав/
|