• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-05 15:38:43    
Бага орлоготой гэр бүлийн орон сууцны асуудлыг туслан зохицуулна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр Засгийн газрын ажлын тайлан хийхдээ, Хятадын байшин барилгын ажилд ард иргэдийн энгийн худалдааны орон сууц байгуулах явдлыг гол болгон хөгжүүлэх ёстой, бага орлоготой гэр бүлийн орон сууцны асуудлыг туслан зохицуулахыг засгийн газар онцгойлон анхааралдаа авах хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

     Орон сууцны үнэ хэт өндөр байгаад ард иргэд хатуу тусгал гаргаж байгаа асуудалд анхаарал хандуулж Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар орон сууцны үнийн хяналт удирдлага, зохицуулалтын ажлаа эрчимжүүлж, байшин барилгын үнийн хэт түргэн өсөлтийг хязгаарлан, үнийн зохистой түвшнийг хэвээр байлгах бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дэг журмыг гүнзгий цэгцлэн дүрэмжүүлэх болно гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/