Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр Засгийн газрын ажлын тайлан хийхдээ, Хятад улс Хятадын хэмжээнд хөдөө тосгоны амьдралын баталгааны дүрэм тогтооно гэж мэдэгдэв. Энэ бол хөдөө аж ахуй, хөдөө тосгон болон тариачдын талаарх бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах бас нэгэн чухал арга хэмжээ мөн гэж хүмүүс үнэлж байна.
Бодитой байдлын дагуу амьдралын баталгааны дүрмийн хир хэмжээ болон баримжааг зохистой тогтоохыг Вэнь Жябао Хятадын олон газарт шаардсан бөгөөд төвлөрсөн төсвөөс бэрхшээлтэй газар нутагт зохих нөхвөр олгоно гэж илэрхийлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|