4-ний өдөр бол билгийн улиралын цагаан сарын 15, Хятадын уламжлалт өлзийт боовны баяр юм. Хятадын албаны талаас ард иргэдээ хүртэл олон төрлийн арга хэмжээ зохион баяраа тэмдэглэжээ.
ХКН-ын Төв хороо 4-ний орой Бээжингийн Ардын их хурлын ордонд өлзийт боовны баярыг тэмдэглэх шоу тоглолт зохиож, Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Зэн Чинхун, Ү Гуаньжэн, Лүө-гань нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүс нийслэл Бээжингийн урлаг соёл, шинжлэх ухаан техник, боловсрол, мэдээлэл, хэвлэл зэрэг салбарын төлөөлөгчидтэй хамт энэ баярыг тэмдэглэсэн байна.
Хятадын Шянган, Аомэнь, Тайваний ард иргэд ч олон төрлийн арга хэмжээ зохион явуулж өлзийт боовны баяраа тэмдэглэжээ. /Рэнчинсоо орячуулж, Цэцэн хянав/
|