• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-05 15:58:33    
Эрчим хүч хэмнэж байгаль орчныг хамгаалах зорилтоо биелүүлж чадаагүй гэж хүлээн зөвшөөрөв

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр Засгийн газрын ажлын тайлан хийхдээ, 2006 онд Хятадын GDP-гийн нэгжийн эрчим хүчний хорогдол 4 жилийн турш анх удаагаа буурсан боловч 2006 оны эхээр засгийн газрын дэвшүүлсэн эрчим хүч хэмнэж бохирдлыг багасгах зорилтоо биелүүлж чадаагүй гэж хүлээн зөвшөөрөв.

      2006 онд Хятадын боловсруулсан ирэх 5 жилийн улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөнд, эрчим хүч хэмнэх болон бохир бодис гаргах хэмжээг багасгах үзүүлэлт дэвшүүлсэн юм. Энэ үзүүлэлт өөрчлөгдөөгүй гэж Вэнь Жябао онцолсон бөгөөд эрчим хүч хэмнэж байгаль орчныг хамгаалах бодлогын аргачлалыг төгөлдөржүүлж, эрчим хүч хэмнэж байгаль орчныг хамгаалах зорилтын хариуцлагын дүрэм хэрэгжүүлэх зэрэг 8 талын ажлыг гол болгон гүйцэтгэж, энэ үзүүлэлтийг эрс хэлбэрэлтгүй биелүүлнэ гэж заасан байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/