|
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр Засгийн газрын ажлын тайлан хийх үед тэмдэглэхдээ, боловсролыг үнэнхүү нийгэмд үйлчлүүлэхийн төлөө Хятад улс ажил мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхийг нэн тэргүүлэх байранд тавьж, дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролыг чухалчлан хөгжүүлнэ гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао танилцуулж хэлэхдээ, Хятад улс хот хөдөөг хамарсан ажил мэргэжлийн боловсрол болон бэлтгэл сургалтын сүлжээг төгөлдөржүүлж, үүний зэрэгцээ ажил мэргэжлийн боловсролын удирдах тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, ажил төрөл, аж ахуйн нэгж, сургууль хамтаар оролцох механизм тогтоож, үйлдвэр, сургууль уялдах, сургууль, аж ахуйн нэгж хамтран сургууль эрхлэх загварыг нэвтрүүлэх хэрэгтэй гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|