• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-05 16:19:43    
Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн урьдчилан төлөвлөсөн зорилтыг 8 хуьвд хүргэнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр нээгдсэн БХАТИХ-ын жил тутмын чуулган дээр засгийн газрын ажлын тайлан хийх үедээ, бүтцийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, заарцуулалтыг багасгах, байгаль орчныг бохирдуулахгүйн үндсэн дээр энэ онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн урьдчилан төсөөлсөн зорилтыг 8 хувь орчимд байлгана. Энэ бол Хятад улсын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан зорилтыг тогтоохоос өмнө анх удаа гаргасан угтвар нөхцөл мөн гэжээ.

     Ерөнхий сайд Вэнь Жябао бас хот суурины шинээр ажлаар хангагдах хүний тоог 9 саяас дээш байлгах, хот суурины ажилгүйдлийн хэмжээг 4.6 хувийн дотор хязгаарлах, олон улсын орлого зарлагын тэнцвэргүй байдлыг сайжруулах, санхүүгийн болон валютын найдвартай бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлэх зэргийг багтаасан Хятадын энэ оны хөгжлийн урьдчилсан бусад зорилтыг мэдэгдсэн байна. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/