|
Хятадын Сангийн яамнаас Хятадын төрийн дээд эрхэт байгууллага – Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулганд хэлэлцүүлхээр 5-ны өдөр дэвшүүлсэн төвлөрсөн болон орон нутгийн төсвийн тайлангаас үзвэл, 2007 оны Хятадын батлан хамгаалалтын зардал 2006 оныхоос 50 гаруй тэрбум юаниар нэмэгдэх юм байна.
Энэ тайланд тэмдэглэхдээ, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн орчин үеийн тэргүүний техникийн нөхцөлд хамгаалалтын дайн хийх болон онцгой байдлыг зохицуулах хүчин чадлыг дээшлүүлж, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, цэргийн хүний цалин олгомжийг зохистой нэмэгдүүлэхийн төлөө, 2007 онд улсаас батлан хамгаалалтын зардалд 340 гаруй тэрбум юанаар санхүүжүүлсэн нь 2006 оныхоос 17,8 хувь нэмэгдсэн байна гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|