Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 5-нд БХАТИХ-ын чуулганд хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, Хятадын засгийн газар хоёр эргийн харилцааг хөгжүүлэхийг зорьж байгаа Тайваний нам бүлгүүдтэй нэг Хятадын зарчмын үндэс дээр яриа хэлцэл, хэлхээ холбоогоо цаашид эрчимжүүлж, хоёр эргийн яриа хэлэлцээг цаг алдалгүй сэргээхээр хичээж, хоёр эргийн харилцааг энх тайван тогтвортой чиглэлээр хөгжүүлэхэд чармайлт гаргана гэж илэрхийлжээ.
Хятадын Засгийн газар Тайваний асуудлыг зохицуулах "энх тайвнаар нэгдэх, нэг орон хоёр систем"-ийн үндсэн чиг шугамаа хатуу баримтлах болно гэж Вэнь Жябао дахин нотолжээ. /Баясгалан орчуулж Цэцэн хянав/
|