Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, дэлхийн улс түмэнтэй хамтаар, өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын төлөө мохошгүй хүчин чармайлт гаргахад Хятад улс бэлэн байна гэж илэрхийлжээ. Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнана гэж тэрээр дахин нотолжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар иргэд болон хуулийн этгээдийн гадаад дахь хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бусад орны иргэдийн Хятад дахь хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулийн дагуу хамгаална гэжээ. /Баясгалан орчуулж Цэцэн хянав/
|