Хятадын Төв банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань 5-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын одоогийн хэрэгжүүлж байгаа юаний хүүгийн түвшин зохистой байгаа гэжээ.
Жөү Шяочуань БХАТИХ-ын чуулганд оролцох үеэрээ, 2006 онд Хятадын Төв банк төрийн эдийн засгийн макро зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, юаний хүүг хоёр удаа өсгөсөн юм. Одоогийн юаний хүүгийн түвшин нь Хятадын эдийн засгийн хөгжлийн шаардлагад зохицож байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хөгжлийнхөө шаардлагын дагуу юаний хүү болон ханшийг зохицуулах зэрэг арга барилаар эдийн засгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийнэ гэжээ. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав/
|