ХКН-ын болон төрийн удирдагчид Хү Жиньтао, Ү Бангүө, Жя Чинлинь, Зэн Чинхүн нарын зэрэг хүмүүс 5-ны өдөр өөр өөрийн байгаа төлөөлөгчдийн хэсгийн хамт засгийн газын ажлын тайланг ярилцсан байна. Тэд нар Хятадын олон муж аз тохиолыг алдалгүйгээр, эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ ард түмний амьжиргаанд анхаарал хадуулахыг хүссэн байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао 5-ны үдээс хойш Түвдийн төлөөлөгчдийн засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх хуралд оролцохдоо, ард түмний амьжиргааны асуудлыг дээд хэмжээгээр чухалчлан зохицуулж, үндэстний болон шашны ажлыг нухацтай хийж, Түвдийн урт удаан хугацааны амгалан тайван байдал болон үндэстнүүдийн ард түмний аз жаргалын төлөө цуцалтгүй чармайх хэрэгтэй гэж илэрхийлсэн байна./Баатар орчуулж Э.Цогзолмаа хянав/
|