• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-06 15:59:18    
Хятад улс хөдөө аж ахуйг эрчимжүүлэх үйл ажиллагаагаа түргэтгэнэ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны орлогч сайд Жан Баовэнь 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Хятад улс хөдөө аж ахуйг эрчимжүүлэх үйл ажиллагаагаа түргэтгэж, улсын үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулж, тариачдын орлогыг нэмэгдүүлнэ гэжээ.

      Жан Баовэнь УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүний хувиар УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулганы тус өдрийн хэвлэлийн бага хурал дээр дээрх үгээ хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ онд Хятад улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн арга барилыг цаашид өөрчилж, хөдөө аж ахуйн хүчин чадавх болон салбарыг өргөтгөн, хөдөө аж ахуйн ерөнхийлсөн үйлдвэрлэх хүчин чадал, зах зээлийн өрсөлдөх чадлыг дээшлүүлж, бодлого тогтоох, шинжлэх ухаан техникээр тэтгэн туслах, чадвартан татан оруулах зэргээр хөдөө аж ахуйд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэжээ. \Баясгалан орчуулж Номин хянав\