• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-06 17:40:51    
Зургаан талын хэлэлцээг тасралтгүй амжилтад хүргэхэд бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

      Талуудтай зохицуулалт хийж зургаан талын хэлэлцээг тасралтгүй амжилтад хүргэхэд Хятад улс хэзээд бэлэн байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ли Жаошин 6-ны өдөр мэдэгдсэн байна.

      Тэрээр арав дахь сонгуулийн БХАТИХ-ын тавдугаар чуулганы мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр БНСУ-ын сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үедээ, Хятадын талын идэвхтэй зохицуулалт болон талуудын хамтын хүчин чармайлтын үрээр зургаан талын тавдахь хэлэлцээний гуравдахь шатны хурал нааштай амжилтад хүрч, "хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх эхний үйл ажиллагаа" хамтын баримт бичгийг баталж, талуудын хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх эхлэлтийн үйл ажиллагааг тогтоосон байна. Зургаан талын хэлэлцээ бол Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах үр ашигтай арга зам мөн гэснийг практик дахин гэрчилсэн байна гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/