
Хятадын ГХЯ-ны сайд Ли Жаошин 6-ны өдөр хэлэхдээ, дарга Хү Жиньтао болон Хятадын засгийн газраас эвсэг зохицонгуй нийгэм, эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахыг санаачлан дэвшүүлсэн нь цаг үеийн урсгалтай зохицож байгаа бөгөөд ард түмний эрэл хүсэл ашиг сонирхолтой нийцэж байгаа юм гэжээ.

Ли Жаошин Аравдахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганаас хийлгэсэн дотоод гадаадын сэтгүүлчдийг оролцуулсан хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа, Хятад улс дипломат бодлогын талаар улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших, бие биедээ эрх тэгш хандах, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтаар хөгжихийг ахиулахын төлөө чармайсаар ирсэн, сайнхан хөршилж харилцан итгэлцэж, яриа хэлцэл хийх зэрэг дипломат арга барилаар санал зөрөлдөөнөө шийдэж, хамтын аюулгүй байдал болон өнө батын энх тайвныг эрэлхийлсээр ирсэн юм. Адил бус соёл иргэншлийн хэлхээ холбоог ахиулна. Нөөц баялгийг хэмнэсэн, аятай сайхан орчин ахуйтай нийгэм байгуулахын зэрэгцээ, эдгээр салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна гэж тэмдэглэжээ. \Номин орчуулж Баясгалан хянав\
|