• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-06 17:48:36    
Дарга Хү Жиньтаогийн Орост хийх айлчлалын агуулга нэн баялаг байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Гадаад явдлын сайд Ли Жаошин 6-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Оросын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао энэ онд Орост дахин айлчлах гэж байна. Энэ айлчлалын агуулга улам баялаг байх болно гэжээ.

      Ли Жаошин сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа, Хятад, Орос харилцан улсын жилийн арга хэмжээ зохион явуулж байгаа нь "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г хэрэгжүүлэх чухал алхам мөн. Өнгөрсөн жил Хятадад "Оросын жилийн" арга хэмжээ зохиогдож, хоёр тал 300 гаруй арга хэмжээ зохион явуулж, хоёр ард түмэн хоорондын найрамдлыг зузаатган, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлсэн. Энэ онд Орост "Хятадын жилийн" арга хэмжээ зохиогдох бөгөөд мөн 200 гаруй төрлийн томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\