• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-06 17:51:48    
Чэнь Шүйбяний " Тайванийг тусгаар тогтнуулах" үг яриа нь хүнд байдлаа далдлахын төлөө юм

Хятадын Олон Улсын Радио

      Арав дахь сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны тавдугаар чуулганы 6-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Бээжин их сургуулийн Хятадын эдийн засгийн судалгааны төвийн дарга Линь И-фү хэлэхдээ, Тайваний эрх баригч Чэнь Шүйбяний "Тайванийг тусгаар тогтнуулах" үг яриа нь сонгуулийн шаардлагаас болсон бөгөөд мөн өөрийн хүнд байдлаа далдлахын төлөө юм гэжээ.

      Чэнь Шүйбяний хэлсэн үг ярианы тухай Сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулах үед Линь И-фү хэлэхдээ, Чэнь Шүйбянь бол хэлснээ мэлзэхдээ чадамгай хүн юм. Тэр зорилгодоо хүрэхийн төлөө зүйл зүйлийн арга хэрэглэдэг. Энэ бүхэн нь зөвхөн түүний хувийн ашгийн төлөө болохоос биш, Тайваний ард түмний ашиг сонирхлын төлөө биш юм гэжээ. Тайваний эх орон нэгтэй хүмүүс түүний үг ярианд хууртахгүй байхыг Линь И-фү хүслээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/