Хятадын Гадаад хэргийн сайд Ли Жаошин 6-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Дундад дорнодын асуудлаарх Хятадын байр суурийг дахин нотлов.
Иракийн асуудлаар Ли Жаошин хэлэхдээ, аюулгүй байдлаа тогтворжуулж, үндэстний эвлэрэл зохицлыг ахиулан, сэргээн босголт өрнүүлэхийн төлөө Иракийн засгийн газрын хүчин чармайлтыг Хятадын тал сайшаана гэжээ.
Палестин, Израилийн асуудлаар Ли Жаошин хэлэхдээ, Палестин, Израиль хоёр тал бүс нутгийн ард түмний язгуур ашиг сонирхол болон бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг хамгаалах талаас гардан, НҮБ-ын холбогдох тогтоол болон газар нутгаар энх тайван солих зарчмын үндсэн дээр маргаанаа эв зүйгээр зохицуулж, хоёр орон, хоёр үндэстэн эртхэн энх тайвнаар зэрэгцэн орших ёстой гэжээ. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\
|