• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-07 17:18:39    
Шанхай хот эрх тушаалыг хэрэглэх бүх явцад хяналт тавина

Синьхуа Агентлаг

     Бээжинд БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд оролцож байгаа ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Шанхай хотын дарга Хань Жэн 7-ны өдөр хэлэхдээ, Шанхай хот эрх тушаалыг хэрэгжүүлэх явцыг ил тод байлгаж, хэрэжилтийн бүх явцад хяналт тавина гэжээ.

     Хань Жэн хэлэхдээ, Шанхай хот тогтолцооны байгуулалтыг цаашид эрчимжүүлнэ. Ялангуяа хуулийн дагуу засаг явуулах байгуулалтаа цаашид эрчимжүүлнэ. Үүний зэрэгцээ эрхийн хэрэгжилтийн ил тод байдлыг ахиулж, түүний хэрэгжилтийн бүх явцад хяналт тавьж, эрх тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлнэ гэжээ.

     Өнгөрсөн онд ХКН-ын төв хороо, Шанхай хотын нарийн бичгийн дарга байсан Чэнь Лянюйн сахилга бат ноцтой зөрчсөн хэргийг байцаан шалгаж, түүнийг тушаалаас нь огцруулсан юм. Чэнь Лянюй шийтгэл хүлээсний нэг шалтгаан бол тэрээр Шанхай хотын хөдөлмөр нийгмийн хамгааллын газрын дүрмийг зөрчин нийгмийн баталгааны мөнгийг ашиглаж, зарим хууль бус аж ахуйн нэгжийн эздэд ашиг олгосон хэрэгт холбогдсон явдал юм. /Баатар орчуулж, Урангоо хянав/