ХКН-ын Түвдийн өөртөө засах районы хорооны нарийн бичгийн дарга Жан Чин Ли 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ,Түвдийн экологийн орчин ахуй маш эмзэг тул эвдэгдэх юм бол дахиж сэргэхэд хэцүү. Ийм учраас Түвдийн экологийн орчин ахуйг хамгаалах нь өнөөгийн Түвдийн өөртөө засах районы олон салбарын чухал үүрэг мөн гэжээ.
Жан Чинь Ли хэлэхдээ, Түвд байгаль орчноо хохироож, түр цагийн эдийн засгийн өгөөжийг хөөцөлдөхгүй. Эх баялгийг нээж хөгжүүлэх явцад байгаль орчныг хамгаалахаар угтвар нөхцөл болгоно гэжээ.
Тэр бас хэлэхдээ, Олимпийн галт бамбарыг Түвдэд байдаг дэлхийн хамгийн өндөр оргил-Жомолунгма оргилд гаргах нь байгаль орчныг эвдэхгүй. Энэ бол Хятадын засгийн газрын олон улсын олимпийн хороонд хандан хийсэн хатуу амлалт мөн гэжээ. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|