• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-07 17:59:00    
Түвдийн тариачин малчдын орлого ой мод тарихаар дамжин 550 сая юаниар нэмэгдэв

Синьхуа Агентлаг
     Хятадын ТӨЗР-ы ойн аж ахуйн хэрэг эрхэлсэн газрын мэдээнээс үзвэл, 2006 онд Түвдийн ой аж ахуйн хөгжилд нааштай хандлагууд гарч, Түвдийн тариачин малчдын орлого ой аж ахуй хөгжүүлэх төсөл хэрэгжүүлсний үрээр 550 сая юаниар нэмэгдсэн байна. Түвдийн экологийн орчин ахуй эмзэг буурай, ойжилт 11% хувьд л хүрч байдаг юм. Байгалийн ой модыг хамгаалах төсөл хэрэгжүүлснээс хойш тариачин малчид ой мод тарьж, ойн аж ахуйн эдийн засаг хөгжүүлсэн байна. 2006 онд Түвдийн өөртөө засах район нь төрөл бүрийн жимс жимсгэнийг 20 мянга гаруй тонн үйлдвэрлэж, ойн гаралтай 1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, ой аж ахуйн үйлдвэрлэлийн баазууд нь ч тодорхой хэмжээний цар хүрээтэй болсныг бүртгэлд харууллаа. Түвдийн ойн аж ахуйн газрын хариуцлагатан хэлэхдээ, Түвдийн ой аж ахуйн өвөрмөц онцлог бүхий нөөц баялаг маш элбэг юм. Ойн экологийн аялал жуулчлал зэрэг нь Түвдийн эдийн засгийн өсөлтийн шинэ цэг болох болно гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/