Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америкийн Төрийн департментын сүүлийн үе нийтэлсэн 2006 оны улс орнуудын хүний эрхийн тайлангийн Хятадад холбогдсон хэсэг нь Хятадын хүний эрхийн үндсэн байдлыг үл ойшоон, Хятадын хүний эрхийн байдалыг ёс бусаар дайрсан байна. Хятадын тал үүнд хатуу дургүйцэж, эрэс эсэргүүцэж байна гэжээ.
Чинь Ган хэлэхдээ, Америк өөрийгөө хүний эрхийн хамгаалагч хэмээх эрхгүй юм. Энэ бол олон улсын олон нийтий нийтгэл ойлголт юм. Өөрийнхөө хүний эрхийн асуудалд илүүхэн анхаарал тавьж, хүний эрхийн асуудлыг ашилан бусад орны дотоод хэрэгт хөнлөнийн оролцлого хийх буруу ажиллагаагаа зогсоохыг бид Америкийн талд хүсч байна гэжээ. /Баатар орчуулж, Цэцэн хянав/
|