"Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл"-ийг 8-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд өргөн барьж хэлэлцүүлж байна. Энэ хуулийн төсөл нь Хятадын дотоод гадаадын хөрөнгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээг нэгтгэж, олон төрлийн аж ахуйн нэгжид зах зээлийн шудрага өрсөлдөөний нөхцлийг хангах зорилготой юм.
Хятадын Сангийн сайд Жинь Рэньчин 8-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өөрчлөлт бол Хятадын эдийн засгийн тогтолцоо боловсронгуй болж дүрэмжин хөгжиж байгаагийн бэлэг тэмдэг мөн бөгөөд нийгмийн олон салбарын нийтлэг ойлголт болон хамтын эрэл хүсэл мөн гэж хэлсэн байна. Хууль ёсны татварын ерөнхий хэмжээг багасгах учраас 2008 онд татварын шинэ хууль хэрэжиж эхэлсний дараа Хятадын санхүүгийн орлого 93 тэрбум юаниар багасна. Энэ бол бага тоо биш юм гэжээ. /Баатар орчуулж, Цэцэн хянав/
|