Хятад улс Манжуурын боомтыг түргэн хугацаанд өргөтгөж байна. Өргөтгөлийн барилгууд баригдахын хирээр энэ оны сүүлийн хагаст Манжуур боомтын бараа нэвтрүүлэх хүчин чадал болон үр ашиг ихээр дээшлэх болно гэж Өвөр Монголын Өөртөө Засах Районы Өөрчлөлт, хөгжлийн хорооны дарга Лян Тиечэн 7-ны өдөр хэлсэн байна.
Манжуур боомт бол Хятад, Оросын худалдааны боомт юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын худалдааны цар хэмжээ түргэн өргөжснөөр энэ боомтын бараа нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцээ муутай болсон юм. /Цэцэн орчуулж, Баатар хянав/
|