2007 онд Хятадын ӨМӨЗР нэг тэрбум юаний хөрөнгө оруулж, нэн ядуу амьдралтай 100 мянган хүний хоол, хувцасны асуудлыг зохицуулж, бага орлоготой 150 мянган хүний орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг тогтвортой бууруулах болно.
Өвөр монгол нь ядуурлыг бууруулах доорх арга хэмжээг авах юм байна: Байгалийн нөхцөл нэлээд сайн хөдөө тосгон болон хот суурины эргэн тойрны нутгуудад аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах болон ажиллах хүчийг шилжүүлэх ажлыг сайн хийнэ. Экологийн хамгаалалттай район болон бэлчээр сэлгэж байгаа районд бүх тосгоноор нь ядуурлаас ангижруулах болон хүн амыг нүүлгэх туршилтын цэг ажиллуулна. Үүний зэрэгцээ ядуу хүн амыг мэргэжил олгох дамжаанд хамруулах эрч хүчээ нэмж, олон зүйлийн аргаар хөрөнгө хуримтуулж, дамжааны цар хүрээгээ өргөтгөх юм байна. /Баатар орчуулж, Цэцэн хянав/
|