Америкийн Төрийн дипартмент "2006 оны улс орнуудын хүний эрхийн тайлан"-даа Хятадын хүний эрхийн байдлыг ёс бусаар дайрсан явдлыг Хятадын тал эрэс эсэргүүцэж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 8-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр дахин нотолсон байна.
Тэрээр хэлэхдээ, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн алба 8-ны өдөр "2006 оны Америкийн хүний эрхийн тэмдэгдэл" нийтэлсэн. Энэ тайлныг Америк толь болгож өөрийн биеэ тольдон, өөрийн хүний эрхийн байдлаа харж, бусад орныг элдэв янзаар шүүмжилж, хүний эрхийг ашиглан бусад орны дотоод хэрэгт оролцон, хоёрдмол баримжаа хэрэгжүүлэх эрхэтэй эсхээ бодож болох юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|