Түвдийн сургуульд сурч байгаа сурагчдын тоо 538 мянгад хүрч , бага сургуульд хамрагдагсдын хэмжээ 96%-д хүрсэн байна гэж ТӨЗР-ы дарга Чянба Пинсоо 8-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Түвдийн олон өөрчлөлтүүдийн дотроос алс холын бөглүү нутгийн ард иргэдийн сайшаал дэмжлэгийг хамгийн ихээр хүлээж байгаа нь боловсролыг хөгжүүлж байгаа явдал болно. Хуучин Түвдэд орчин үеийн боловсрол гэж байсангүй, үсэг бичиг үл мэдэх хэмжээ 95%-д хүрч байсан. 50 жил гаруйн хүчин чармайлтаар өнөө түвдэд сургуулийн өмнөх боловсрол, үндсэн боловсрол, өндөр зэргийн боловсрол, мэргэжлийн боловсрол, тусгай боловсрол, насанд хүрэгсдийн боловсрол гээд боловсролын бүрэн бүтэцтэй болсон гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|