Хятадын Сангийн сайд Жинь Рэньчин 9-нд Бээжинд хэлэхдээ: Хятадын банк санхүүгийн орлого нэмэгдсэн нь эдийн засгийн цар хэмжээ өргөжиж, үр ашиг дээшилж, татвар хураамжийн хүчин чадал эрчимжсэнтэй холбоотой. Хятадын эдийн засаг, татвар хураамж, банк санхүүгийн эргэлт аятай сайн байна гэжээ.
Банк санхүүгийн орлого нэмэгдсэнээр Хятад улс нэн их хөрөнгө мөнгөөр хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын хөгжлийг дэмжиж, гэгээрэл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг салбарт хөрөнгө оруулж байгаа бөгөөд шаардлагатай батлан хамгаалалтын байгуулалтад дэмжлэг үзүүлэв гэж Жинь Рэнчин тэмдэглэжээ. \Баясгалан оорчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|