• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-09 16:09:04    
Аж ахуйн орлогын татварын шинэ хууль Шянган Аомэнь Тайваний аж ахуйн нэгжид нөлөө үзүүлэхгүй

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын сангийн сайд Жинь Рэньчин 9-нд Бээжинд хэлэхдээ: аж ахуйн нэгжийн орлогын татварын шинэ хууль Шянган Аомэнь Тайваний аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтад нэг их нөлөөлөхгүй гэжээ.

     Жинь Рэньчин мөн өдрийн БХАТИХ-ын чуулганы хэвлэлийн бага хуралд Тайваний сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа дээрх үгээ хэлжээ. Тэрээр хэлэхдээ, аж ахуйн нэгжийн орлогын татварын шинэ хуулийн төсөл нь Шянган Аомэнь Тайваний аж ахуйн нэгжийг хамарсан Хятадын хөрөнгө оруулсан аж ахуйн татварын хэмжээг нэгдэлтэй болгохын зэрэгцээ зарим аж үйлдвэрд үзүүлэх хөнгөлөлттэй татварын хэмжээг хэвээр байлгах болно. Иймээс ажил төрөл эрхэлж байгаа Шянган Аомэнь Тайваний аж ахуйн нэгжүүд энэ хөнгөлөлттэй татварын хэмжээг адил эдлэх болно гэжээ. \Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\