• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-09 16:39:30    
Хятад Өмнөд Солонгосын эмэгтэй улс төрчид хэлхээ холбоогоо байнга гүнзгийрүүлэхийг хүсч байна

Хятадын Олон Улсын Радио

     УТЗЗБХХ-ны орлогч дарга Чжан Мэйянь 8-нд Бээжинд хэлэхдээ: Хятад Өмнөд Солонгосын эмэгтэй улс төрчид хэлхээ холбоогоо улам гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны эмэгтэйчүүдийн үйл хэргийг хамтаар ахиулахыг хүсч байна гэжээ.

     Чжан Мэйянь Ури намын парламентын гишүүн Ким Мун-жа тэргүүтэй БНСУ-ын парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөгчдтэй уулзахдаа дээрх үгээ хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: 2007 он нь Хятад Өмнөд Солонгос хоёр орны хэлхээ холбооны он болно. Өмнөд Солонгосын талтай хамтаар хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг цаашид нэмэгдүүлж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байнга урагш ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Хоёр тал бас хоёр орны эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжил, эмэгтэйчүүд төрийн үйл хэрэгт оролцох зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна. \Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\