• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-09 17:50:30    
Хятадын төрийн зөвлөл гадаад хөрөнгө оруулалттын компани байгуулна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн зөвлөл гадаад хөрөнгө оруулалтын компани байгуулах гэж байгаа нь гадаад валютыг нэн үр ашигтай эзэгнэх арга гэж Хятадын сангийн яамны сайд Жинь Риньчин 9-ний өдөр Бээжинд мэдээлсэн байна.

      Тэрээр мөн өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, хэвийн гадаад валютын хадгаламжийг Хятадын гадаад валютыг удирдах газар удирдан эзэгнэх болно. Харин Хятадын төрийн зөвлөлийн удирдсан гадаад хөрөнгө оруулалтын компани нь олон улсын амжилтад хүрсэн туршилгаар гадаад валютын хөрөнгө оруулалтыг удирдаж, аюулгүй байдлыг баталсан нөхцөлд, гадаад валютын эрхлэлтээр нэн их ашиг орлого олохоор чармайх болно. Өнөө энэ компани нь байгуулагдаж байна гэжээ.

      Хятадын гадаад валютын хадгаламж 1 триллион ам. доллараас давж, гадаад валютын хадгаламжаараа дэлхийд тэргүүн байрт орж байна. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/