Хятадын Шинжяны уйгарын өөртөө засах районы засгийн газрын дарга Исмаил Таливалди 9-ний өдөр хэлэхдээ, Шинжяны уйгарын өөртөө засах районы эдийн засаг нийгэмийн олон салбарын ажил үйлс тогтвортой, түргэн, сайн сайхан хөгжих үе шатандаа орсон гэжээ.
Бээжинд болж байгаа БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд оролцож байгаа Шинжяны уйгарын өөртөө засах районы хэсэг төлөөлөгч мөн өдөр сурвалжлагчд ярилцлага өгчгөөсөн юм. Исмаил Таливалди манай радиогийн сурвалжлагчид хэлэхдээ, 2006 онд Шинжяны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 11. 2 хувиар нэмэгдэж, энэ нь түүхэнд ховорхон тохиолдож байгаа юм. Усан аж ахуй, зам харилцаа, эрчим хүчний зэрэг том чухал төслүүд байгуулагдан ашиглалтад орсон байна. Үүнээс гадна, Шинжянд аялал жуулчлалаар ирэх жуулчид болон хөрөнгө оруулан аж ахуй эрхэлэх хүн улмаар нэмэгдсэн байна. 2006 онд Шинжянд бүртгүүлсэн гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 66 –д хүрч, гадаадын жуулчдыг давхардсан тоогоор 350 мянга хүлээн авч зочилсон байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|