
Хятад улсын Дарга Хү Жиньтао хэлэхдээ, энэ онд Хятад улс хөдөө нутагт амьдралын баталгааны доод түвшний тогтолцоог бүх талаар тогтоож, хөдөө нутгийн өндөр насны даатгалын тогтолцоо тогтоохоор нааштай хайлт хийнэ гэжээ.
Жил болгон чуулдаг бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган Бээжинд өнөө чуулж байна. 9-ний өдөр Гүаншигийн Жүан Үндэстний Өөртөө Засах Районы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч нартай ярилцах үе, Дарга Хү Жиньтао тариачид, хөдөө нутаг болон хөдөө аж ахуйн асуудалд тун их анхаарал тавьж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас хөдөө аж ахуйг дэмжих, тариачидад хөнгөлөлт үзүүлэх олон бодлого, арга хэмжээ боловсруулан гаргаж хэрэгжүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд хөдөө нутгийн байдал ерөнхийдөө их сайн байна. Гэвч хөдөө аж ахуйн суурь нимгэн, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд бэрхшээлтэй байгаа зэрэг асуудлууд мөн оршсоор байна гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ, Хятад улс ирээдүйд дэд бүтцийн байгуулалт болон нийгмийн ажил үйлсийг хөгжүүлэх гол талаа хөдөө нутаг руу шилжүүлж, хөдөө нутгийн боловсрол, эрүүл мэнд, соёл, радио телевиз зэрэг олон нийтийн ажил төрлийг түргэн хөгжүүлж, хот хөдөөгийн оршин суугчдыг хамарсан нийгмийн баталгааны системыг алхам алхмаар байгуулна гэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|