• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-12 10:29:53    
Бээжин Шанхайг холбосон хурдын төмөр замын байгуулалт энэ онд эхлэнэ

Хятадын Олон Улсын Радио

    Бээжин Шанхайг холбосон Жин-Хү хурдын төмөр замыг энэ онд багтаан байгуулж эхлэх эрмэлзэлтэй байгаа бөгөөд 2010 онд үндсэнд нь байгуулж дуусах болно гэж Хятадын Жин-Хү хурдын төмөр замын зорчигч тээврийн тусгай шугамын компанийн бэлтгэл хэсгийн орлогч дарга Лан Гүөпин 11-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

     Бээжингээс Шанхай хүрэх хурдын төмөр зам тавихыг ноднины 3-р сард Хятадын Төрийн зөвлөл албан ёсоор батлан зөвшөөрсөн юм. Энэ төмөр замыг цагт 350 км аялах хурдтай зураг төсөл хийж, Хятадын эдийн засгийн хөгжилд чухал байр эзлэж байгаа Бээжин, Тиянжин, Шанхай гурван шууд харьяа хот болон Хэбэй, Аньхүй, Шандун, Жянсү зэрэг 4 мужийн нутгаар өнгөрөх юм байна.

     Энэ хурдын замыг тавихад нийт 130 тэрбум юаний хөрөнгө оруулах болно. Энэ нь Хятадын гурван хавцлын барилгийн дараах бас нэг хэт том барилга болно. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\