Саадгүй болбол Хятад улс нь 2020 онд багтаан өөрөө том оврын нисэх онгоц үйлдвэрлэх боломжтой байна гэж Хятадын агаарын тээврийн аж үйлдвэрийн нэгдүгээр компанийн шинжлэх ухаан техникийн хорооны орлогч дарга Лю Дашян 12-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Лю Дашян хэлэхдээ, том оврын нисэх онгоцонд цэргийн болон иргэний хэрэглээний онгоц багтах бөгөөд 150—аас дээш суудалтай зорчигч тээврийн нисэх онгоцыг багтаана гэжээ. Том оврын нисэх онгоцыг судлан үйлдхэд нэлээд боловсронгуй ажлын туршлага шаардах бөгөөд дээд техник ба асар их хэмжээний хөрөнгө мөнгөний дэмжлэг хэрэгтэй юм. Өнөө Хятад улсад энэ гурван нөхцөл үндсэндээ бүрдлээ гэж тэрээр хэлсэн байна.
Өнөө дэлхий дээр Америк, Европын дөрвөн орон хийгээд Орост л том оврын нисэх онгоц үйлдвэрлэх чадалтай байж, олон улсын зах зээлийг эзэмшиж байгаа нь зөвхөн Америкийн BOEING болон Европын Airbus байгаа юм. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|