
Хятадын Худалдааны яамны сайд Бүө Шилай 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Америк хоорондын худалдааны ашиг сонирхолын харилцаа тэнцвэрвэй байгаа юм гэжээ.

БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Бүө Шилай ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Америкийн конгрессын зарим гишүүд, Хятад улс хэрвээ валютын бодлогын талаараа томоохон өөрчлөлт хийхгүй бол Хятадын Америкт экспортлож байгаа бүх бүтээгдэхүүний гаалийн татварыг 27.5 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж хэлж байна, энэ нь дэлхийн худалдааны байгууллагын дүрэм горимд бүрмөсөн нийцэхгүй юм. Уг дуртгалыг хэрэгжүүлэх юм бол одоогийн эрүүлээр хөгжиж байгаа Хятад Америкийн Худалдааны харилцааг нөлөөлж, улмаар бусниулах болно. Иймэрхүү бодлогоо цаашид мөрдөхөд хүрвэл, зөвхөн худалдааний ивээх үзэл биш харин худалдааны жанжлагч болж таарна гэлээ. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|