• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-12 14:33:18    
Эдийн засагт бүтэцийн тохируулалт хийх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс олон улсын орлого зарлага тэнцвэргүй байдлаа зохицуулах хамгийн үр ашигтай арга хэмжээ бол эдийн засгийн бүтэцдээ тохируулалт хийх явдал мөн гэж Хятадын төв банк- Хятадын ардын банкны ерөнхийлөгч Жөү Сяочуань 12-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

     Жөү Сяочуань Хятадын АТИХ-ын жил тутмын чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, эдийн засагт бүтэцийн чанартай тохируулалт хийхэд эн тэргүүнд дотоод хэрэгцээг өргөтгөж, ялангуяа дотоод хэрэглээний хэрэгцээг өргөтгөн үйлчилгээний ажил төрлийг хөгжүүлэх хэрэгтэй. Дараа нь импортоор оруулахаа өргөтгөх хэрэгтэй. Үүнээс гадна бас Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаад оронд хөрөнгө оруулан үйлдвэр байгуулахыг дэмжих хэрэгтэй. Энэ хоёр арга хэлбэрээр олон улс дахь орлого зарлага тэнцвэргүй байдлыг зохицуулахад урт шиг цаг хугацаа хэрэгсэх боловч мөн л маш чухал, хамгийн гол бодлого болох юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\