Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 11-ний өдөр Бээжинд хэлэхдээ, өнгөрсөн 1 жилд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал 56 орны 90 төлөөлөгчидийг хүлээн авч зочилсон бөгөөд Байнгын Хорооны дарга, орлогч дарга нар 30 улс орон, газар нутагт айлчилж, гадаад харилцааны талаар шинэ байдал тогтоосон байна гэжээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь Европын парламентыг багтаасан 15 улс орон, газар нутгийн парламенттай адил бус давхаргад тогтмол солилцооны механизм тогтоож, эргэн тойрны улс орнуудын парламенттай найрсаг харилцаагаа эрчимжүүлж, хөгжиж байгаа улс орнуудын парламент хоорондын найрсаг хамтын ажиллагаа нэн эрчимжсэн байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|