Хятад улс нь бүх бөмбөрцгийн худалдааны дунд хариуцлагатай идэвхтэй оролцогч юм, худалдааны гол чухал түншүүдтэй хамтаар чармайж Дохагийн хэлэлцээр баялаг амжилттад хүрхэд тус дөхөм үзүүлэх болно гэж Хятадын Худалдааны яамны сайд Бүө Шилай 12-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм. Бүө Шилай хэлэхдээ, Европ Америк нь дэлхийн хамгийн том худалдааны түнш болсоны хувьд, тариалангийн бүтээгдэхүүний өндөр татвар, хөдөө аж ахуйн экспортын нөхвөр зэрэг асуудлаар буулт хийхгүй байгаа нь Дохагийн хэлэлцээрийн өнөөгийн хамгийн зангилааны асуудал мөн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, дэлхийн худалдааны том түншүүд нь өөр өөрийн хувь нэмэрээ оруулж, Дохагийн эцсийн хэлэлцээр тохиролцход тус дөхөм үзүүлэх ёстой. Олон талын хэлэлцээний явцад идэвхтэй бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүссээр байна гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|