Хятадын төв банк-Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч Жөү Шяочүань 12-ын өдөр Бээжинд хэлэхдээ, Хувьцааны биржийн аралжааны хэлбэлзэлт нь дэлхийн хэмжээнд харилцан нөлөөлж, харилцан үүрэг гүйцэтгэдэг юм гэжээ.
Мөн өдөр БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа, Жөү Шяочүань ингэж хэлсэн байна.
2-р сарын сүүлчээр бүх дэлхийн хувьцааны биржийн аралжааны үнэ зэргээр ихээр буурсан байна. Хятадын Шанхайн хувьцааны биржийн аралжаанд хэлбэлзэлт гарснаар энэ удаа тохируулалт хийхэд хүрсэн гэж зарим хүмүүс үзэж байна, энэ тухай Жөү Шяочүань шүүмжлэлтэйгээр хэлэхдээ, хувьцааны биржийн аралжааны үнийн өөрчлөлт нь зах зээл, макро эдийн засаг юм уу хувьцааны биржид хувьцаагаа аралжаалдаг пүүс компани зэрэг олон талын шалтгаанаас болсон байж болзошгүй, харин хувьцааны бирж болон газар эдэлбэрийг багтаасан хөрөнгийн ямар нэгэн бирж юм уу нэг өдрийн аражаанд урсгалын чанартай илүүц зүйлээс шууд нөлөөлсөн байх ёстой биш юм гэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|