• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-13 14:50:37    
Түвдийн соёл урлаг урьд байгаагүйгээр цэцэглэн хөгжлөө

Синьхуа Агентлаг

      Хятадын Түвдийн өөртөө засах районы засгийн газрын дарга Чанба Пунцаг 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, түвдийн соёл урлаг гаднын соёлын нөлөөнд автаж, мөхөн сөнөмөөр байна гэж хэлж байгаа нь үндэс баримтгүй юм. Түвдийн соёл өнөөдрийнх шиг ийм сайхан цэцэглэн хөгжиж байсангүй гэжээ.

      Чанба Пунцаг хэлэхдээ, өнгөрөгч зууны 70-аад оноос хойш Хятадын засгийн газар уламжлалт соёлыг хамгаалах ажлаа эрчимжүүлж, Хятадын үндэстнүүдийн соёлын хэлхээ холбоо сайжирч, түвд соёл цагийг эзлэн сэргэн мандаж, түвдийн соёлыг олон хүмүүс ойлгон таньж сонирхох болсон байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс нийт 700 сая гаруй юаний хөрөнгө оруулж, түвдийн эртний бичиг дурсгалын зүйлсийг хамгаалсан юм. Үүний зэрэгцээ, Түвд ший, Шотон баяр зэрэг 15 төрлийн соёлын өвийг улсын хэмжээний биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан байна гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\