Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны Яамны орлогч сайд Ли Лигүө 13-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс амьжиргааны баталгааны доод түвшний тогтолцоог энэ оны эхний хагаст хөдөө нутагт бүх талаар тогтоох боломжтой байна гэлээ.
Хятадын орон нутгийнхан өөр өөрийн эдийн засгийн хөгжлийн түвшин болон санхүүгийн хүчин чадлынхаа байдалд тулгуурлан, амьжиргааны баталгаажих доод түвшний баримжаа болон түүний хамрах хүрээ хэмжээ, хамрагдах этгээдээ зүй зохистой тогтоохын зэрэгцээ бас хөрөнгө хурамтлуулах зам сувгийг цаашид журамжуулж, хөрөнгийн баталгааны механизм тогтооно. Хөдөө нутгийн амьжиргааны баталгааны доод түвшний тухай өргөдөл хүлээн авах, хянан шалгах, батлан зөвшөөрөх, нийтэд мэдэгдэх, мөнгө төгрөг олгох зэрэг алхам дараа, арга хэлбэрийг журамжуулна гэж тэрээр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|