• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-13 17:16:30    
Хятад улс хот хөдөөд амьжиргааны баталгааны доод түвшнийг тогтоох журам хэрэгжүүлж байна

Синьхуа Агентлаг

      Хятад улс хот хөдөөгийн амьжиргааны бэрхшээлтэй иргэдийн үндсэн амьдралыг үр ашигтай баталгаажуулахын төлөө, амьжиргааны баталгааны доод түвшнийг тогтоох журмыг идэвхтэй хэрэгжүүлж байна.

      Хятадын Иргэний Засаг Захиргааны Яамны орлогч сайд Ли Лигүө 13-ны өдөр 10 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, 2006 оны эцэс гэхэд Хятадын хотын амьжиргааны баталгааны доод түвшинд амьдарч буй хүн 22 сая гаруйд хүрсэн байна. Төв болон орон нутгийн шат бүрийн Засгийн газар хотын амьжиргааны баталгааны доод түвшнийг баталгаажуулах ажил төрөлд 22 тэрбум гаруй юань оруулсан байна гэжээ.

      Өнөөгийн байдлаар, Хятадын хөдөө нутагт амьжиргааны баталгааны доод түвшинд амьдарч буй хүн 15 сая гаруй байна. Хөдөө нутагт амьжиргааны баталгааны доод түвшний журмыг мөрдөж эхэлснээр ядуу амьдралтай 21 сая орчим хүн түүнээс үр өгөөж хүртэх болно. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\