• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-13 18:04:05    
Олон улсын хамтын нийгэмлэг хоёр чуулганд анхаарал тавьж байна

Синьхуа Агентлаг

      Сүүлийн өдрүүдэд 10 дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 5-р чуулган болон УТЗЗ-ийн 10 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганаас тасралтгүй уламжлагдаж байгаа Хятадын бүтээн байгуулалт, хөгжлийн талаархи холбогдох мэдээлэл нь гадаадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслийнхэн болон олон улсын шинжээчдийн анхаарлыг маш их татаж байна.

      Египетийн албаны мэдээлэх агентлаг—Миддле Еаст Ньюс Агентлаг Хятадын хоёр чуулган чуулж эхэлснээс хойш, уг чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд байнга анхаарал тавьж байгаагийн зэрэгцээ, Хятад улс том оврын шинэ зөөгч пуужинг судлан үйлдэж байгаа, Хятадын Засгийн газар их хэмжээний хөрөнгө мөнгө оруулж Түвдийн түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалж байгаа болон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахад тус дөхөм үзүүлэх талаар олон улстай хамтран ажиллах Хятадын төлөвлөгөө зэргийг мэдээлсэн байна.

      Казахстаны мэдээллийн агентлаг "Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао тайландаа эрчим хүчний зарцуулалт болон байгаль орчны хамгаалалтын асуудалд анхаарлаа хандуулсан байна", "Хятад улс социалист шинэ хөдөө нутгийг түргэн байгуулж байна" зэрэг сэдвээр хоёр чуулганы хэлэлцэж байгаа асуудлуудын тухай мэдээлжээ. \Алтаннавч орчуулж О.Дарамбазар хянав.\