Олны анхаарлыг маш их татаж байгаа Хятадын "Өмчийн харилцааны эрхийн тухай хуулийн төсөл"-д Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 3000 шахам төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу өөрчлөлт оруулжээ. Уг төслийн 60 гаруй хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд түүнийг Бээжинд чуулж байгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын чуулганд хэлэлцүүлэхээр дэвшүүлэх гэж байна.
Уг хуулийн төсөлд Хятад улс хувь хүний хууль ёсны орлого, гэр байшин, амьжиргааны хэрэгслийг хуулийн дагуу хамгаалах агуулга багтаж байгаа төдийгүй бас хувь хүний мөнгөний хадгаламж, хөрөнгө оруулалт болон ашиг хүртээлийг хамгаалах агуулга хамрагдаж байна. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|