• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-14 17:23:15    
Байгаль орчныг хамгаалах тусгай мэргэжлийн сайн дурынхныг элсүүлэх гэж байна

Синьхуа Агентлаг

      Сурвалжлагч Хятадын Хөх-шилийн үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай бүсийн хэрэг эрхлэх газраас ойлгосноор, энэ дархан цаазтай бүсийн экологийн хамгаалалтын ажил төрөл тасралтгүй хөгжихийн хирээр, уг газар байгаль орчныг хамгаалах тусгай мэргэжлийн сайн дурынхныг зохистой элсүүлэхээр байна.

      Хөх-шилийн байгалийн дархан цаазтай бүсийн хэрэг эрхлэх газрын дарга Цайга танилцуулж хэлэхдээ, хулгайн антай олон жил тэмцсэний дараа, хэрэг эрхлэх газрын үүрэг нь хулгайн анг эсэргүүцэх болон эрдэм шинжилгээ судалгаа, экологийн жуулчлал зэрэг асуудлыг чухалчилсан хамгаалан хөгжүүлэх бодлогод шилжсэн. Ирээдүйд Хөх-шилийн дархан цаазтай бүсийн хэрэг эрхлэх газар бүх Хятадын хэмжээнд биологи, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын байгаль орчныг хамгаалах тусгай мэргэжлийн сайн дурынхныг зохистой элсүүлнэ гэжээ.

      Хөх-шил бол Хөхнуур Түвдийн өндөрлөгийн баруун хойд биед байрлаж байдаг Хятадын хүн ам оршин суудаггүй хамгийн том нутаг бөгөөд бас түвд бөхөн хамгийн олон байдаг газар юм. \Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав.\