Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаархи ажлын хэсгийн анхны хуралд оролцох талуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тодорсон байна. Энэ мэдээг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 15-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна.
ХГЯ-ны сайдын туслах Цүй Тянькай өнөөдөр Бээжинд ОУАЭХА-ын ерөнхйи захирал Мохаммед Ел Барадейтай уулзаж, Солонгосын хойгийн цөмийн асуудал болон Ираны цөмийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. /О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав/
|