Тухайн орон нутгийн хүн ам нь нэлээд цөөн байдаг үндэстний хүн ардыг нэн сайн амьдралтай болгохын төлөө, ӨМӨЗР нь 2006-2010 онуудад 1 тэрбум 700 сая юань санхүүжүүлж, Өвөр Монгол дахь хүн ам цөөтэй үндэстний оршин амьдарч байгаа нутгийн хөгжлийг дэмжихээр байна.
Өвөр Монголд орчон, эвэнк, орос зэрэг 3 үндэстний хүн ам нь 100 мянгад ч хүрэхгүй байгаа юм. ӨМӨЗР-ы үндэстний хэрэг эрхэлсэн хорооны холбогдох хариуцлагатан танилцуулж хэлэхдээ: энэ 1 сая 700 мянган юанийг голдуу эдгээр районд авто зам засах, ус ашиглалтын тоног төхөөрөмж байгуулах, тухайн нутгийн буйд бөглүү районы цахилгааны асуудлыг зохицуулах жич тухайн нутгийн боловсролын дэд бүтцийн байгуулалт болон эм эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулахад хэрэглүүлэх болно. Үүний зэрэгцээ Өвөр Монгол бас хүн ам цөөтэй үндэстний цөөнхийн районд ядуурлыг бууруулах итгэмжийн зээлийн туслалцаа олгоно гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|